· Эрхэм
зорилго
“Бүтээлч багш- идэвхтэй сурагч- чанартай сургалт”
·
Зорилго
Сургалтын чанарыг сайжруулж, математик сэтгэлгээнд сурган,
нийгэмд бие дааж, асуудлыг олон талаас
нь шийдвэрлэх чадвартай “ЗӨВ МОНГОЛ ХҮН”-ийг төлөвшүүлэхэд оршино.
· Зорилтууд
1.
Ээлжит хичээлийн чанарт анхаарч, сурагчдын мэдлэг,
чадвар, хэрэгцээнд суурилсан сургалтыг явуулах
2.
МХТ-ийг сургалтанд түлхүү хэрэглэн цахим хичээл заалгаж хэвшүүлэх,
төрөл бүрийн мэдээлэл, судалгааны баазтай болох
3.
Багш бүрийг сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх
мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтанд хамруулах
4.
Багш, сурагчдын хөгжлийн асуудлыг бодлогоор дэмжин
ажиллах
5.
Математикийн зөвлөх багшаар багш, сурагчдад математик
сургалт явуулж, хариуцлагыг өндөржүүлэх
6.
Багш бүр мэргэжлийн ёс зүйг сахиж, ур чадвараа
нэмэгдүүлэх
7.
Олимпиад, уралдаан тэмцээнд оролцох багш, сурагчдын тоог
нэмэгдүүлэн чанаржуулах
8. Сургалтын таатай орчин бүрдүүлж, кабинет байгуулан
гэрчилгээжүүлэх / монгол хэл, монгол
бичиг, түүх, газар зүй /
9.
Номын сангийн үйл ажиллагааг дэмжин үйлчлэх хүрээг
нэмэгдүүлж, уламжлал болгон “Номын баяр” хийх