Шинэ, хуучин он, амьтдын үг

Хуучин  он
Нар  сарны  чандаас энэ  л  дэлхий  рүү  яарсан
Найз  шинэ  он  минь  сайн  явж  ирэв  үү?
Шинэ  он
Сайн  явж ирлээ
Сааршгүй  бүтээлээр  дүүрэн  хуучин  он  минь
Сайн  сууж  байв  уу?
Хуучин  он 
Нэгэн  жилийн  өмнө шинэ он байсансан 
Нэхэн  дурсахад  өнөөдөр туйлын сайхан  байна
Үйл  явдлаар дүүрэн өдөр, хоногууд улирч
Үнэний  түүхийн  хорвоогоос  үзүүлэх  цаг  минь  ирлээ
Идэр жаахан  шинэ  он  минь намайг дурсаж  яваарай
Ихийн  ихийг бүтээж  намтар  түүхээ  мөнхлөөрэй

Шинэ  он
Арайхан  ороогүй  ардын  сургууль өмнө  минь байна
Амжиж  дуусгаагүй  уран  зураг өмнө  минь  байна
Танилцаагүй  яваа  дотны  найз  өмнө  минь байна
Таагдаагүй нээгдээгүй нууц бүхэн  өмнө нь  минь байна
Ерөөлийн тань хариуд ерөөл өргөе, хуучин   он  минь 

                                      Амьтдын  үг

Үнэг:    Хөглөгөр  ойн  овжин  шар
Хөвчийн  хангайн ганган  хатагтай би  
Хөөрхөн  багачуудынхаа  цэнгээн  наадамд
Хөөр  баяртай  дуулан  бүжсээр  ирлээ

Туулай:   Уудам тасалгаанд  гайхамшигт  сайхан  гацуур байна
Улаан  лууван,  чихэр,  жимс бүгд  байна
Бүжин  туулай  надад  айх  аюул  ч  алга аа
Бүжиг  наадмын  танхимд  уянгат  аялгуу  эгшиглэж  байна

Баавгай: Баавгай  зурах дуртай  авьяаслаг хүүхдүүд  минь
Бас чихэрт  дуртай  авахаалжтай  багачууд  минь
Шигтгээ  чимгээр  гялалзсан  хөөрхөн та  нартаа  
Шинэ  жилийн  баярын  мэнд  дэвшүүлье

Хэрэм:  Ойн  борхон  хэрэм  би модноос  модонд  дүүлэн амрах  зав  ер  үгүй
             Боргоцой  самар  цуглуулан  багачууд  та  нарынхаа  баярт  оролцохоор
              Баяр хөөртэй  ирлээ

Чоно:  Нойр  ихтийн   гаднаас  
           Нохой  муутын  хотноос
           Сэмхэн  авдаг  байсан
           Гэнэхэн  зангаа  орхиод
           Багачууд  та  нарынхаа  баярт  баяр хөөртэй  ирлээ
           Намайг  уучилж наадамдаа  оруулж  үзээч

No comments:

Post a Comment