НЭГ. ЗОРИЛГО
Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх болон “Номын сайн нөхөр- анги хамт олон, сурагч”-ийг шалгаруулан урамшуулахад оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
ХУД-ийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийн 2-11 дүгээр ангийн суралцаг
чид
ГУРАВ. ХУГАЦАА
12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2013 оны 1-дүгээр сарын 20-ний өдөр хүртэл зохион байгуулна.
ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
“НОМЫН САЙН НӨХӨР-АНГИ, ХАМТ ОЛОН”-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Ангийн нийт сурагчдын 90-100% нь номтой нөхөрлөсөн байх
2. Ангийн сурагчдын 90-100% нь сургуулийн номын санд уншигчийн карттай болж, сургуулийн болон нийтийн номын сангийн байнгын уншигч болсон байх
3. Сурагч бүр сургуулийн болон нийтийн номын сан, сургуулийн номын санд сар тутам 2-оос доошгүй ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн байх
4. Ангийн түвшинд багт наадам /Үлгэрийн баатрууд амилсан нь/, уран уншлага /Уран жиргээ/, яруу найргийн уралдаан тэмцээн /Хүрэл тулга/, номын баяр гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, суралцагчдыг 90-100% хамруулсан байх
6. Ангийн номын буланд багш, сурагчдын хандив тусламжаар хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл, сонгодог зохиолуудын сантай болж, сурагчдын 90-100%-ийг уншуулсан байх /1-2-р ангийн сурагчдын хувьд ААЗ, тэр дундаа үлгэрийн номын сантай болж, 90-100% нь уншсан байх/
7. Сурах бичиг болон ангийн номын булангийн бусад номыг эмчлэх хөдөлгөөн өрнүүлж, 100% засан сэлбэсэн байх
8. Ангийн сурагчдын дунд ном бүтээх төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, ангийн түвшинд үзэсгэлэн гарган, шалгаруулан урамшуулж, шалгарсан бүтээлээр Сургуулийн түвшинд зохиогдсон үзэсгэлэнд оролцох
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ-СУРАГЧ”-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Бага насны ангилалд: /1-5-р анги/
1. Бага боловсролын агуулгын стандартын түвшинд уншвал зохих зохиолыг заавал уншиж, товч тэмдэглэл хөтөлсөн байх / нэр бүхий 22 бүтээлээс /
2. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийг уншиж судлан, товч тэмдэглэл хөтөлж, бяцхан ном хийсэн байх
3. Шүлэг урнаар унших, богино хэмжээний шүлэг зохиох чадвартай болсон байх
4. Оньсого, зүйр цэцэн үг тогтоох, үгийн сүлжээ, таавар зохиох чадвартай болсон байх
5. Уншсан ном, сонссон үлгэр, тогтоосон шүлгийн агуулга, үйл явдлыг ярих чадвартай байх
6. Багт наадам, урлагийн үзлэг, уран уншлага, яруу найргийн уралдаан тэмцээн, номын баяр гэх мэт арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх
7. Сургуулийн болон нийтийн номын сангийн байнгын уншигч болсон байх
8. Хувийн номын сантай байх
9. Уншсан номын тэмдэглэлийг тогтмол хөтөлдөг байх
Өсвөр насны ангилалд: /6-11-р анги/
1. “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Алтан товч” зохиолыг заавал уншиж, товч тэмдэглэл хөтөлсөн байх
2. Суурь боловсролын агуулгын стандартын түвшинд уншвал зохих зрхиол бүтээлийг уншиж судалсан байх / нэр бүхий 95 бүтээлээс /
3. Дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл, сонгодог зохиолуудаас уншсан байх
4. Өөрийн уг гарлыг 3 үеэр мэдэж, угийн бичиг хөтөлдөг байх
5. Хувийн номын сантай байх
6. Номтой ажиллах каталоги, интернет ашиглах, хувийн номын сангаа байнга баяжуулах, тэмдэглэл хөтлөх, лавлагаа бэлтгэх, ном сэлбэн засах гэх мэт арга барилыг эзэмшсэн бах
7. Яруу найраг, илтгэх урлаг, найруулан бичлэг, уран уншлагын аль нэг төрлөөр хичээллэж, зохих амжилтанд хүрсэн байх
8. Өөрийн зохиосон эсээ, шүлэг гэх мэт бүтээлийн сантай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
ТАВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сургуулийн номын санч, багш нарын төлөөлөл 6-7 хүнээс бүрдсэн ажлын хэсэг гарган, 1-11-р ангийн тус бүр нэг, нэг “Номын сайн нөхөр - Анги, хамт олон”-ыг, “Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн” болзол хангасан сурагчдын материалыг дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулана.
ЗУРГАА. ШАГНАХ ЖУРАМ
“Номын сайн нөхөр - Анги, хамт олон”
• 1-11-р анги тус бүрээс 1 анги –Анги тус бүр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
• Болзол хангасан сурагчдыг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр шалгаруулна.
Боловсруулсан МХУЗ-н секц, сургуулийн номын санч

No comments:
Post a Comment